ТӨГРӨГИЙН ХӨРВӨХ ЧАДВАР
- schedule 2022 оны 11 сарын 17
- chat_bubble 0
Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгаагийн нэг тод жишээ бол хамгийн том дэвсгэрт болох 20 мянган төгрөг анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартой тэнцэж байв. Харин энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар 5.8 ам.доллартой тэнцэж байна. Өөрөөр хэлбэл ханш нь анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар, гадаад худалдан авах чадвар нь 2.6 дахин буурчээ. Мөн 1, 5, 10, 20 төгрөг бодит худалдан авах чадваргүй байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэх зардал нь нэрлэсэн өртгөөсөө өндөр болсон аж. Үүнээс шалтгаалан мөнгөн тэмдэгтийн зохистой бүтэц алдагдаж, одоогоор Монгол Улстай ойролцоо түвшний хөгжиж буй орнуудтай харьцуулахад эдийн засагт байх зохистой хэмжээнээс 9 дахин их тооны дэвсгэрт гүйлгээнд байгааг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...