ШИ ЖИНЬПИНИЙ ИЛТГЭЛ
- schedule 2022 оны 10 сарын 18
- chat_bubble 0
ХКН-ын 20 дугаар их хурлыг Ши Жиньпин нээж, хоёр цаг гаруйн урттай илтгэл тавьсан юм. Ши Жиньпин ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны нэрийн өмнөөс тайлан тавив. Тэрбээр илтгэлдээ цар тахлын эсрэг Хятадын хичээл зүтгэл, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахад Коммунист намын гүйцэтгэсэн үүрэг, Хонгконгийн нөхцөл байдлыг хяналтдаа оруулсан явдлыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Тайванийн асуудлыг Хятадын ард түмэн шийдвэрлэх ёстой бөгөөд үүний тулд хүч хэрэглэх эрхээсээ БНХАУ хэзээ ч ухрахгүй, гэхдээ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг нэн түрүүнд чухалчлахыг мэдэгджээ.
Түүний илтгэл 15 хэсэгтэй байсан бөгөөд Ши Жиньпин шинэ эриний арван жилийн ажлыг дүгнэхдээ "Бид нам, ард түмний үйл хэрэгт асар их бодит ач холбогдолтой, түүхэн ач холбогдол бүхий гурван том үйл явдлыг туулсан. Үүнд, Нэг. Хятадын Коммунист Нам үүсгэн байгуулагдсаны зуун жилийн ой, Хоёр. Хятадын онцлогтой социализм шинэ эринд эхэллээ, Гурав. Ядуурлыг бууруулах түүхэн ажлыг дуусгаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхт үүргийг биелүүлж, эхний зуун жилийн зорилтыг бодитоор биелүүлсэн" гэлээ.
Мөн тэрээр, "Сүүлийн арван жилд нам, улс орны ажил үйлс түүхэн амжилт гаргаж, түүхэн өөрчлөлт хийсэн нь Хятад улсын социалист орчин үеийн улс орныг цогцлоох шинэ аяныг эхлүүлэхэд түлхэц болсон. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг байгуулж, намын удирдлагыг бүх талаас нь бэхжүүлж, Хятадын ард түмний дунд чинээлэг байх мянган жилийн мөрөөдлийг биелүүлж, шинэ эринд нам, улс орны үйл ажиллагааг хөгжүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, иж бүрэн стратегийн зохицуулалт хийж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, хэрэгжүүлж, шинэчлэлийг улс төрийн агуу зоригоор өргөн хүрээнд гүнзгийрүүлж, нээлт хийх илүү идэвхтэй стратегийг хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замыг чандлан сахиж, үзэл суртлын салбарт марксизмын тэргүүлэх байр суурийн үндсэн тогтолцоог бий болгожээ. Ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл санааг сайтар хэрэгжүүлж, уул ус байгаль дэлхийгээ хайрлах ойлголтыг чандлан баримталж, үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг хэрэгжүүлж, шинэ эрин үед цэрэг армиа бэхжүүлэх намын зорилтыг бий болгож, "Нэг улс, хоёр систем" гэсэн практикийг цогцоор нь, оновчтой сурталчилж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааг өргөн хүрээнд хөгжүүлж, намын цогц, хатуу чанд менежментийг сайтар дэмжив. Үүний зэрэгцээ бидний ажилд ямар нэг дутагдал, бидэнд тулгарч байгаа олон бэрхшээл байсаар байгааг бид сайтар ухамсарлах ёстой" хэмээсэн юм.
Ши Жиньпин илтгэлдээ "аюулгүй байдал" гэсэн үгийг 89 удаа хэрэглэсэн нь 2017 оны АИХ-ын илтгэлээс нь 55-аар өссөн үзүүлэлт аж.
Санал болгох
Сонин хачин
![](http://static.mglnews.mn/style/interface/mglnews/style/assets/loader.png)
Уншиж байна ...