МОНГОЛ УЛС 70 ОНОО БУЮУ “ДУНД” ҮНЭЛГЭЭ АВСАН БАЙНА
- schedule 2022 оны 10 сарын 16
- chat_bubble 0
EITI-ийн зөвлөмж. EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийн үнэлгээгээр Монгол Улс 70 оноо буюу “Дунд” үнэлгээ авсан байна. Үүнтэй холбоотойгоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Төрийн өмчит компаниудын реформыг дэмжих, ил тод байдлыг бэхжүүлэхэд ашиглахыг Монгол Улсын Засгийн газарт уриаллаа. Мөн Төрийн өмчит компаниуд Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байгааг онцолжээ.
Тухайлбал: 2020 оны 12 дугаар сараас эхлэн иргэдийн цахилгаан, эрчим хүчний зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар төлүүлсэн, мөн оноос олон зориулалтаар ашиглах төмөр замын зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулсан зэргийг дурдсан байна. Мөн тэтгэврийн зээл “тэглэх”-тэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” компаниар бонд гаргуулсан байж болохоор байгаа зэрэг нь бүгд дараа нөхөн төлөх төсвийн бус зардалд тооцогдохоор байгаа аж.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...