ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ”-ИЙГ НЭЭЖ ҮГ ХЭЛЖЭЭ
- schedule 2022 оны 9 сарын 20
- chat_bubble 0
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны Улстай хамтран тус улсын Брисбэн хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн сайд нарын хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт сайд нарын үндсэн хуралдааныг нээж үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ: “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг дэлхий нийтээрээ хэрэгжүүлээд бид зорилтот хугацааныхаа дунд ирээд байна. 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авсан улс төрийн үүрэг амлалтаа хэрэгжүүлж, томоохон өөрчлөлт, ололт амжилтад хүрээд байна.
Бодлогын хувьд үндэсний хэмжээнд “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, “Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг Монгол Улсын хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа 2050”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон нийт, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, алслагдмал нутгийн иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход чиглэсэн арга хэмжээ мэдэгдэхүйц өссөнийг тэмдэглэн хэлье.” хэмээв.
Мөн нээлтийн үеэр КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх түр хуулийг хэрэгжүүлээд байсан ч учирч буй гамшиг, аюулт үзэгдэл, ослыг даван туулахад бид нэлээдгүй сорил, бэрхшээлтэй тулгарч байна. Иймд сайд нарын III бага хурлаас гарах баримт бичигт дараах агуулгыг онцлон тусгах саналтай байна. Үүнд.
- • Гамшгийн эрсдэлийн санхүүжилт болон эрсдэл шилжүүлэх механизмыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. тухайлбал гамшгийн эрсдэлийг бууруулах бонд гаргах, эрсдэлийн даатгалын тогтолцоог бий болгох.
- • Зуд, ган зэрэг удаан өрнөлтэй гамшгийг тэсвэрлэх олон нийтийн чадавхыг бататгах үүднээс уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлэх нөлөө, уур амьсгалын гаралтай гамшгаас урьдчилан сэргийлэн сэрэмжүүлэх арга хэмжээнд шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашиглах
- • Гамшгийн эрсдэлийг бууруулах шинэ технологи, инновацыг ялангуяа хот суурин газрын эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын барилга, байгууламж зэрэг нийтийг хамарсан дэд бүтцүүдэд нэвтрүүлэх зэрэг тусгай саналуудыг гаргажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...