ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 78,345 ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ
- schedule 2022 оны 8 сарын 18
- chat_bubble 0
Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээлэл өглөө
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: "БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон е-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэлийг хангалаа. 2022-2023 оны хичээлийн жилд 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаар байна. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна. Бүх хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуулиудад хуваарилагдсан байгаа. Одоо эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хуваарилалтыг баталгаажуулах ажлыг энэ сарын 19-25-ны өдөр явуулна. Шинэ хичээлийн жилд 78345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа. Одоогоор хаягийн зөрчилгүй 45037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Хянагдаж байгаа 30131 хүүхэд байна" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...