АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН НИЙСЛЭЛИЙН МХЕГ-ЫН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
- schedule 2022 оны 8 сарын 10
- chat_bubble 0
Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа.
Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2, 3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...