АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Т.ГАЛСАНД “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
- schedule 2022 оны 7 сарын 6
- chat_bubble 0
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор Ардын уран зохиолч Тангадын Галсан, “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готов нарт хүртээсэн бол ардын багш цолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Дарийн Содномдорж, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг нарыг шагналаа. Мөн Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа нар соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялалаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 2, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 5, хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүн тус тус шагнагдлаа
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...