ЭРЭЭН ХОТОД ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ТОГТООЛОО
- schedule 2022 оны 6 сарын 2
- chat_bubble 0
ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоосон талаарх мэдээллийг ГХЯ-наас тодруулахад "Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор хилийн боомтууд хэвийн ажиллаж байгаа. Цаашдаа хязгаарлалт тогтоох эсэх нь одоогоор тодорхойгүй байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас сая мэдэгдэл гаргасан талаар ГХЯ дахин мэдээллээ.
Тус штабаас гаргасан мэдэгдэлд, 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Ковид19 халдварын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргасан талаар дурджээ.
Улмаар сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнчлэн иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байгаа аж. Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...