ДУРААРАА ДАВХАР НЭМЖ БАРЬСНААС ОРОН СУУЦНЫ БАРИЛГА НУРЖ, 53 ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЛЭЭ
- schedule 2022 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Хятадын Хунань мужийн Чанша хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо хоёр дахин нэмэгдэж 53 болсон тухай хотын эрх баригчид мэдээлжээ.
Чанша хотын найман давхар барилга дөрөвдүгээр сарын 29-ний өглөө нурсан байна. Уг барилгыг 2012 онд барьсан бөгөөд анх зургаан давхар байсан боловч 2018 онд хоёр давхар нэмж барьжээ. Нэгдүгээр давхарт нь дэлгүүр, хоёрдугаар давхарт зоогийн газар, гуравдугаар давхарт жижиг кино үзвэрийн танхим, кофе шоп, дөрөв, тав, зургаадугаар давхарт зочид буудал байрлаж байсан бол долоо, наймдугаар давхрыг нь орон сууцны зориулалтаар ашиглаж байжээ.
Хотын цагдаа нар уг үйл явдалтай холбогдуулан барилгын эзэн, барилгын ажлыг хариуцсан дарга нар гэх зэрэг дор хаяж есөн хүнийг саатуулсан байна. Тэднийг зөвшөөрөлгүй давхар нэмж барьсан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...