ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
”ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ” ИРЭХ САРЫН 23-НД ТҮҮХ ШАЛГАЛТААР ЭХЭЛНЭ
- schedule 2022 оны 5 сарын 5
- chat_bubble 0

"Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарчээ. Тодруулбал, 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэх гэнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...