КРИШТИАНУ РОНАЛДУ ТҮР ХУГАЦААНД ТОГЛОЛТОНД ОРОЛЦОХГҮЙ
- schedule 2022 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Манчестер Юнайтед клубын тоглогч Криштиано Роналду шинэ төрсөн ихэр хүүхдийнхээ нэгийг алдсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Нялх хүү нас бараад 24 цаг ч болоогүй байхад Манчестер болон Ливерпүлийн тоглолт товлогджээ. Тиймээс Роналду уг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Түүнд тохиолдсон эмгэнэлт явдлын дараа Юнайтед багийнхан ч бас Роналдог тоглолтод оролцохгүй гэдгийг баталлаа.
Клубын албан ёсны цахим хуудас дээр “Гэр бүл бүхнээс чухал. Энэ хүнд хэцүү үед Роналду хайртай хүмүүсээ дэмжиж байгаа” гэж бичжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон тооны эмгэнэлийн зурвасууд хөвөрч байна. Португалийн шигшээ багийн ахлагчийн эгч Катиа Авейро, багийн гишүүд болох Маркус Рэшфорд, Дэвид де Хеа, Диого Далот, Алекс Теллес зэрэг хүмүүс эмгэнэлээ илэрхийлцгээжээ. Зөвхөн Манчестер Юнайтед багийнхнаар зогсохгүй хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ Роналдуд сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...