ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГА НАР ОСОЛДСОН УУ?
- schedule 2022 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Өнөө өглөө Баруунхараагийн нутаг дэвсгэрт “Ланд-200” маркийн автомашинтай явж байсан Онцгой байдлын ерөнхий газрын нэр бүхий дарга нар зам тээврийн осол оржээ. Ослын улмаас дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа талаарх мэдээлэлд Онцгой байдлын ерөнхий газраас хариулт өглөө.
"Улаан-Үдээс- Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ" гэлээ.
Осол болсон даруй Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг ирж, гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...