“A$AP ROCKY” ЛОС-АНЖЕЛЕС ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААС БАРИВЧЛАГДЖЭЭ
- schedule 2022 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Реппер “A$AP Rocky” өнгөрсөн онд Холливудын гудамжинд танилтайгаа маргалдаж, улмаар буудсан гэх хэргийнхээ улмаас баривчлагджээ.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-ны 22:15 цагийн орчимд нэгэн танил руугаа 3-4 удаа гар буугаар буудсан хэрэгт буруутгагдсан. Мөн хохирогчийн зүүн гарыг оножээ. Хэрэг болсны дараа “A$AP Rocky” зугтсан байна.
Хэрвээ “A$AP Rocky” гэм буруутай нь тогтоогдвол Калифорнийн эрүүгийн хуулийн дагуу нэг жил шоронд хоригдож, 1000 ам.долларын торгууль төлөх бөгөөд тэнсэн харгалзах шийтгэл хүлээх юм. Хэрвээ түүний хэрэглэсэн зэвсэг үхлийн аюултай нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хоригдож, 10 мянган ам.доллараар торгуулна.
Түүнийг өчигдөр өглөө буюу дөрөвдүгээр сарын 20-нд Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлан авч явжээ. Цагдаа нар түүний Лос-Анжелес дахь гэрт нэгжлэг хийж, олон хайрцаг нотлох баримт хурааж авчээ. Улмаар хотын цагдаагийн газрын төв байранд байцаахаар аваачсан байна. Тэрбээр байцаалтын үеэр өмгөөлөгч байлцуулах хүсэлт гаргажээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...