ДУУЧИН РИАННА ”VOGUE” СЭТГҮҮЛИЙН ТАВДУГААР САРЫН НҮҮРИЙГ ЖИРЭМСНИЙ ЗУРГААР ЧИМЛЭЭ
- schedule 2022 оны 4 сарын 14
- chat_bubble 0
Рианна өнгөрсөн нэгдүгээр сард хамтрагч A$AP Rocky-тэй хүүхэдтэй болсноо зарласан билээ. Америкийн "Vogue" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын онцлох одоор шалгарч, Алаяагийн галт улаан нэхсэн тортой биетэй хувцас, түүнд тохирсон бээлий өмсөн, сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин бүсгүй жирэмсний үед тохиолдсон үйл явдлууд болон өөрийн биеэ бусдаас нуухгүй байх шийдвэрийн талаар ярьсан байна.
Дуучин маань "Vogue" сэтгүүлд “Би бие давхар болсноо мэдээд хэзээ ч жирэмсэн эмэгтэйн хувцасны тасгаар үйлчлүүлэхгүй гэж бодсон. Учир нь өвөрмөц хувцаслах нь хамаагүй хөгжилтэй” гэж ярьжээ.
Анни Лейбовицын зураг авалтад Рианна загварын долоо хоногийн үеэр Парисын зочид буудлын тансаг өрөөнд олон янзын дүр төрх харуулсан. Жан Пол Голтиерийн гайхалтай нөмрөгтэй кутюр даашинз, Рик Оуэнсийн улаан богино хүрэм, урт банзал чуулга өмсөж, хэвлий хэсгээрээ товойсон төрхөө харуулсан байна. “Marc Jacobs”-ын дэртэй цувыг “Savage X Fenty”-ийн товчтой хослуулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...