ДУУЧИН БРИТНИ СПИРС ХӨЛ ХҮНД БОЛЖЭЭ
- schedule 2022 оны 4 сарын 12
- chat_bubble 0
Дуучин Бритни Спирс гурав дахь хүүхдээ тээж байгаа талаараа өнөөдөр инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр сүйт залуу Сэм Ашгарийн хамтаар Хавайн Мауи аралд амарч яваа ажээ.
Бритни хэлэхдээ, "Би Мауид амарч байхдаа жин нэмж, гэдэс томорч байгааг анзаарсан. Харин нөхөр маань хоол их идээд жирэмсэн мэт харагдаж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч би жирэмсний тестээр үзсэн. Тиймээ, би хөл хүнд болсон" гэсэн байна.
Сүүлийн 13 жилийн турш эцгийнхээ хатуу хараа, хяналтанд байхдаа Бритни хүүхэдтэй болохыг маш их хүссэн ч зөвшөөрдөггүй байсан юм. Ийнхүү түүний удаан хугацааны хүсэл биелэлээ оллоо.
Өдгөө 40 настай Бритни өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүтэй. Том хүү Шон Престон нь 16 настай бол Жейден Жеймс нь 15 настай. Тэрбээр экс нөхөр Кевин Федерлиндээс салж, хоёр хүүхдээ асран халамжлах эрхээ алдсанаас болж сэтгэлзүйн гүн хямралд орж, эцгийнхээ асран хамгаалалд орж, бие даан шийдвэр гаргах эрхээ алдсан юм. Улмаар өнгөрсөн жилээс эхлэн эцгийнхээ хараа хяналтаас гарахаар тэмцсэний эцэст "чөлөөлөгдөж" чадсан.
ЭХ СУРВАЛЖ: VOGUE
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...