КРИШТИАНУ РОНАЛДУ ҮЗЭГЧИЙН УТСЫГ ЭВДСЭН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
- schedule 2022 оны 4 сарын 11
- chat_bubble 0
"Манчестер Юнайтед" багийн довтлогч, алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду тэмцээнд хожигдсоныхоо дараа уурандаа хөгжөөн дэмжигчийн утсыг эвдсэн гэх хэргийг Мерсисайд хотын цагдаагийнхан шалгаж байгаа ажээ.
Английн премьер лигийн тэмцээнд "Манчестер Юнайтед" "Эвертон"-той тоглож 1:0-ээр хожигдсоны дараа Роналду талбайгаас гарч явахдаа ийнхүү сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй ийм зүйл болжээ. Нийгмийн сүлжээгээр цацагдсан бичлэгт Роналду хөгжөөн дэмжигч хүүгийн гар утсыг цохин унагаж байгаа нь харагдах аж.
Цагдаагийнхан "Тамирчид талбайгаас гарч явах үед нэг тоглогч эрэгтэй хүүхдийн биед халдсан гэх мэдээлэл авсан. Мөрдөгчид Эвертон клубтэй хамтран ажиллаж, камерын бичлэг шалган, гэрчүүдээс мэдүүлэг авч байна" гэж мэдээлжээ. Криштиану Роналду болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж уучлалт гуйсан ба боломжтой бол шударга ёс, спортын зарчмын илэрхийлэл болгон энэ хөгжөөн дэмжигчийг Олд Траффордод болох тоглолтдоо урьж байна." Хэмээн бичжээ.
Мөн Liverpool Echo сайтын сэтгүүлч нэгэн эмэгтэйгээс ярилцлага авсан байна. Хохирогч нь тухайн эмэгтэйн хүү байсан бөгөөд ээж хүү хоёр маш их цочирдсон гэж ярьжээ. Эмэгтэй "Манчестер Юнайтед"-ийн тоглогчид талбайгаас гарч байсан. Бид яг хонгилын хажууд сууж байлаа. Хүү маань тэдний бичлэгийг хийж байсан юм. Хүү маань утсаа доошлуулсан. Учир нь Роналдугийн хөлнөөс цус гараад байсан болохоор шилбэнийхээ хамгаалалтыг татаж авсан. Хүү маань ойртуулж харахын тулд утсаа доошлуулсан. Роналду хажуугаар нь аймаар царайсан явж байгаад хүүгийн маань гарыг цохичхоод яваад өгсөн. Хүүгийн маань гар хөхөрсөн байгааг харж байна уу. Энэ тухай ярьж байгаадаа итгэж чадахгүй нь. Би уйлсан. Жэйкоб маш их цочирдсон. Хүү маань аутизмтай. Хүү маань амьдралдаа анх удаа хөл бөмбөг үзэхэд нь ийм зүйл тохиолдлоо" гэжээ.
Эх сурвалж: Sports, BBC
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...