ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 6,0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
- schedule 2022 оны 1 сарын 18
- chat_bubble 0
Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км зайд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 23:04 цагт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн бол энд дарж асуумж бөглөж болно.
Ташрамд мэдээлэхэд Говь-Алтай аймгийн Халиун суманд өмнө нь /2021.12.23/ 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байв.
НЭМЭЛТ: Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Мөн Алтай сумтай хил залгаа байрладаг Бугат, Төгрөг, Цээл сумын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.
Эх сурвалж: ОБЕГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...