ЖҮЖИГЧИН ЖЕЙСОН МОМОА, ЭХНЭР ЛИЗА БОНЕТ НАР САЛЖ БУЙГАА АЛБАН ЁСООР ЗАРЛАЖЭЭ
- schedule 2022 оны 1 сарын 13
- chat_bubble 0
"Aquaman" киногоороо олонд танигдсан Холливудын жүжигчин Жейсон Момоа түүний эхнэр Лиза Бонет нар салж буйгаа албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.
42 настай Момоа, 54 настай Бонет нар арав гаруй жил үерхсэний эцэст 2017 оны аравдугаар сард гэрлэсэн бөгөөд 16 жил хамт амьдрахдаа хоёр хүүхдийн эцэг эх болсон юм.
Момоа өөрийн инстаграм хуудастаа хуваалцсан хамтарсан мэдэгдэлд "Бид юмс өөрчлөгдөж буйг мэдэрсэн. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгддөгийн адилаар манай гэр бүлд ч тэрхүү үйл явдал болж байна. Тиймээс энэхүү мэдэгдлээр гэр бүлийнхээ мэдээг хуваалцаж буй юм. Бидний гэрлэлтийн зам энд хүрээд салж байгаа ба бид үүнийг мэдээлэл болгох гэсэндээ бус харин амьдралаа цаашид нэр төртэй, үнэнч шударгаар үргэлжлүүлэхийн тулд хуваалцаж байна гэж ойлгоорой" гэжээ.
Мөн тэдний өчигдөр хийсэн мэдэгдэлд хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд салж буйгаа онцолсон байна.
Мөн мэдэгдэлд "Бидний дундах хайр үргэлжилсээр, амьдралыг хүссэнээрээ таньж, цаашид хөгжих болно. Бид бие биеэ бүрэн чөлөөлж, цаашид энэ ариун нандин амьдрал, үр хүүхдүүдийнхээ төлөө гуйвшгүй үнэнч байхын тулд суралцаж буй хүмүүс байх болно. Хүүхдүүддээ юу боломжтой гэдгийг зааж, залбирлаар амьдрах нь хайр ноёлж буйг илтгэнэ. Хамтарсан мэдэгдэл гаргасан J & L” хэмээн өөрсдийн нэрийн эхний үсгийг бичжээ.
Эх сурвалж: Today
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...