АКАДЕМИЧ Ж.БОЛДБААТАРТ АРДЫН БАГШ ЦОЛ ОЛГОЛОО
- schedule 2022 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1,15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм.
Академич Ж.Болдбаатарт Ардын багш цолоор шагналаа. Тэрээр МУИС, Москвагийн нийгмийн ухааны академийг төгссөнөөс хойш Монголын түүхийн өргөн хүрээний асуудлууд, түүний дотор Монголын шинэ, нэн шинэ үеийн түүх, Монголын түүх судлалын онол-арга зүй хийгээд эрт үеэс эдүгээ хүртэлх Монголын шашин, төр эрх зүйн түүхээр мэргэшин судалгаа хийж байсан юм.
Академич Ж.Болдбаатарт түүхийн 40 орчим судалгааны бүтээл, ном хэвлүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...