1992 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ӨНӨӨГИЙН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ БАЙЖЭЭ
- schedule 2022 оны 1 сарын 12
- chat_bubble 0
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ. 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.
Анхны Үндсэн хууль 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байсан билээ. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны зургаадугаар сарын 30-нд, 1960 оны долдугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.
Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
Үндсэн хуулиа монголчууд "Эцэг хууль", "Эх хууль" гэж бас нэрлэдэг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...