ИРГЭДИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН ӨССӨН НЬ АГААРЫН БОХИРДОЛЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
- schedule 2022 оны 1 сарын 11
- chat_bubble 0
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газарт өнгөрөгч оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн "Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Агаарын бохирдлын чанартай холбоотой хэд хэдэн үндсэн шалтгааныг судалгаагаар, ажлын хэсгийн шалгалтаар тогтоосон. Эхний шалтгаан бол нүүрсний хэрэглээ нэмэгдсэн. Тухайлбал 2019-2020 онд 320 мянган тонныг хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу анх үйлдвэрлэж эхэлж байснаас хоёр дахин ихийг хэрэглэж байна.
Хэрэглээний өсөлтийг үнэтэй холбон тайлбарлаж байгаа. Нэг шуудай түүхий нүүрсний үнэ 8000 төгрөг байна. Ийм үнээр нэг шуудай нүүрс авах уу шахмал түлш авах уу гэдэг сонголтоос хэрэглэгчид 1875 төгрөгөөр шахмал түлшээ авч байна.
Хоёрдугаарт, нийслэл Улаанбаатар хотод бүр оршин суух 6510, түр оршин суух 20500 иргэн бүртгэгдсэн" гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Таван толгой түлш компанийн өнгөрсөн оны 11-12 дугаар сард борлуулсан шахмал түлшний хэмжээг 2019, 2020 оныхтой харьцуулсан. Ингэхэд өнгөрсөн онд 2020 оны 11-12 сарынхаас 20 мянган тонн буюу 12.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад 60 мянган тонн буюу 47 хувиар өссөн дүн гарсан. Тэгэхээр 2021 онд түлшний хэрэглээ дунджаар 56 хувиар өссөн дүнтэй байна" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...