ХААХ
МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛС РУУ ЗОРЧСОН ХОЁР ИРГЭНЭЭС ОМИКРОН ХУВИЛБАР ИЛРЭЭГҮЙ
- schedule 2022 оны 1 сарын 6
- chat_bubble 0

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байгаа гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулав. Тэрээр " Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон илэрсэн гэх мэдээлэл худал. Бидэнд Гаалийн ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл ирүүлдэг. Одоогоор тийм мэдээлэл ирээгүй байгаа учир олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээлээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...