БРИТАНИД ЦАСАН ШУУРГАНААС БОЛЖ 60 ГАРУЙ ХҮН ГУРВАН ХОНОГ БААРАНД ГАЦЖЭЭ
- schedule 2021 оны 12 сарын 21
- chat_bubble 0
"Tan Hill Inn"-д очихын тулд 3 зам байдаг бөгөөд эхний хоёр нь цасанд дарагдсан бол гурав дахийг нь шонгийн мод унаж хаасан байна.
Ийнхүү гарцгүй болсон үйлчлүүлэгчид өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэл баарандаа гацсан байна. Азаар нутгийн Noasis хэмээх хамтлаг тэдэнтэй хамт гацсан байсан бөгөөд баарны ажилтнууд ч мөн байсан учраас цагийн хамтдаа уйдалгүй өнгөрөөжээ.
Харамсалтай нь нэг хүний бие муудсан учраас аврагчид тусгай тээврийн хэрэгслээр ирж авсны зэрэгцээ хэдэн хүн бямба гарагт ажилтай байсан учраас хамт явцгаажээ. Үлдсэн хүмүүс нь харин цаг агаар дээрдэх хүртэл яаралгүйгээр дулаахан газар хоргодохоор шийдсэн байна.
Ням гарагт бүгд гэртээ харьж, сэтгэгдлээ хуваалцсан байна. Олонх нь амьдралынхаа хамгийн мартагдашгүй амралтын өдрүүдийг тэнд өнгөрөөлөө гэсэн бөгөөд уг явдлыг дахин давтахыг хүсч байгаагаа ч нуусангүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...