КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 190 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 5 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 11 сарын 29
- chat_bubble 0
Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 190 шинэ тохиолдол батлагдаж, 5 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 112, орон нутагт 78 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 41-60 насны 1, 61-80 насны 3, 80-с дээш насны 1 хүн барсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл 4 эмэгтэй, 1 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 5 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,922 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 2,377
Хүндэвтэр: 2,815
Хүнд: 739
Нэн хүнд: 112 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...