МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ /2021.11.23/ МЯГМАР ГАРАГ
- schedule 2021 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын таван шар хөхөгчин гахай өдөр
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Өглөгт охин, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, оройн 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээн дорнын зурхайд буужээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...