КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 595 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 6 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 11 сарын 19
- chat_bubble 0
Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 595 шинэ тохиолдол батлагдаж, 6 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 383, орон нутагт 212 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 41-60 насны 2, 61-80 насны 4 нас барсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл 5 эмэгтэй, 1 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 6 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,852 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 3,595
Хүндэвтэр: 4,106
Хүнд: 1,129
Нэн хүнд: 202 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...