УСНЫ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРЬЯА СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
- schedule 2021 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн нээлт боллоо.
Тус төв нь:
Компьютер, мэдээллийн танхим /20 хүний/,
Хурал, лекцийн танхим /40 хүний/,
Лаборатори гэсэн сургалтын танхимуудтай бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өрөө, танхимыг бүрэн тохижуулан энэ өдөр Зохицуулах зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн дарга Д.Балдоржид хүлээлгэн өгсөн байна.
Сургалт, судалгаа, мэдээллийн төв нь салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, тэдгээрийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ус хангамж, ариутгах татуургын мэдээллийн санг байгуулж, түүнийг хөгжүүлэх, байнгын ажиллагааг хангаж, олон нийтэд холбогдох тооцоо, судалгаа, мэдээллийг хүргэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилготой байгуулагдсан.
Онол, практикийг хослуулж, дадлагажих боломжийг салбарын боловсон хүчний нийт ажилтан, албан хаагчдад олгохоор байна.
Мөн хөгжиж буй орнуудын шинэ дэвшилтэд техник, технологийн судалгааг хийж, туршлага солилцох, тэдгээрийг салбарт нэвтрүүлэх арга замыг судлан, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, салбарын ажилтан, албан хаагчдыг мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна. Тус төвөөс танхимаар суралцсан зүйлээ практикт хэрэглэж, эдгээрийн хоорондын уялдаа сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж харилцаа холбоог өргөжүүлэх, онол, практикийг хослуулж, дадлагажих боломжийг салбарын боловсон хүчний нийт ажилтан, албан хаагчдад олгохоор байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...