БНСУ РУУ ЗОРЧИХ ТАСАЛБАР ЗАХИАЛСАН ИРГЭДИЙН БУЦААЛТЫГ 1-3 САРЫН ДОТОР ОЛГОЖ, 40 ДОЛЛАР СУУТГАНА
- schedule 2021 оны 11 сарын 16
- chat_bubble 0
БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Тиймээс тухайн нислэгээр,
- Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
- БНСУ-ын иргэд
- F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
- F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
- А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчих боломжтой юм.
БНСУ-руу явах тасалбар захиалсан богино хугацааны визтэй зорчигчдын нислэг цуцлагдсан учир тасалбарын мөнгийн буцааж олгох учиртай. Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор өгөх бөгөөд 40 доллар суутгаж авах юм байна. Энэ талаар МИАТ компаниас тодруулахад "БНСУ-ын зүгээс түр хугацааны визтэй зорчигч хүлээж авахгүй гэсэн шаардлага тавьсан. Тиймээс тасалбар захиалсан иргэдийн мөнгийг 1-3 сарын дотор буцааж олгоно. Түүнчлэн манай компаниас шалтгаалж нислэг цуцлагдаагүй учир тийз захиалсан иргэдээс 40 доллар суутгана. Энэ нь манай дотоод журам” гэсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...