КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 875 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 9 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 11 сарын 12
- chat_bubble 0
Сүүлийн 24 цагт Коронавируст халдварын пср шинжилгээгээр 875 шинэ тохиолдол батлагдаж, 9 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 563, орон нутагт 312 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 41-60 насны 2, 61-80 насны 4, 80-с дээш насны 3 хүн нас барсан байна. Хүйсийн хувьд авч үзвэл 7 эмэгтэй, 2 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 9 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,786 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 4,493
Хүндэвтэр: 4,739
Хүнд: 1,264
Нэн хүнд: 231 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...