КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 1,636 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, 12 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 10 сарын 29
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
2021 оны аравдугаар сарын 29-ний байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 1,636 шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан байна.
Улаанбаатар хотод 965 орон нутагт 671 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 21-40 насны 1, 41-60 насны 2, 61-80 насны 7, 80-с дээш насны 2 иргэн нас баржээ. Хүйсийн хувьд авч үзвэл 5 эмэгтэй, 7 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 11, ковид-19-ийн шалтгаант 1 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,638 боллоо.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 17,349 иргэн, хэвтэн эмчлүүлж буй 2,885 хүүхэд, хэвтэн эмчлүүлж буй 1,123 жирэмсэн эх эмчлүүлж байна. Мөн гэрийн хяналтад 53,095 иргэн байгаа юм.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
Хөнгөн: 8,058
Хүндэвтэр: 6,813
Хүнд: 2,114
Нэн хүнд: 364 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...