ЭНЭ ЖИЛ МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
- schedule 2021 оны 10 сарын 18
- chat_bubble 0
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элсэж байсан билээ. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ оны аравдугаар сарын 27-нд тохиож байна.
Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран аравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар мэдээлэл өглөө.
“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх ууланд мод тарих, НҮБ-д элссэний 60 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт, “Загвар НҮБ” хуралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...