УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ШӨНӨДӨӨ БАГАВТАР ҮҮЛТЭЙ, ХУР ТУНАДАС ОРОХГҮЙ
- schedule 2021 оны 10 сарын 14
- chat_bubble 0
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, яламгүй хур тунадас орно
Өнөө шөнө болон маргааш өдөртөө Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар яламгүй цас орно. Салхи 15,16,17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэлбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод- Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...