ТЭЭВЭРЧИД ЗТХ-ИЙН САЙД Л.ХАЛТАРЫГ ГАРГАСАН ТУШААЛАА ЦУЦЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
- schedule 2021 оны 10 сарын 13
- chat_bubble 0
БНХАУ руу нүүрсний тээвэр хийдэг “Баянзам” тээвэрчдийн холбоо болон тээвэрчдийн төлөөлөл төв талбайд эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэд өнгөрсөн даваа гарагт Л.Халтар сайдад шаардлага хүргүүлсэн байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тээвэрчдийн холбоотой хийсэн гэрээгээ зөрчиж, Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал аравдугаар сарын 6-ны өдөр гаргасан юм. Тээвэрчид ЗТХ-ийн сайд Л.Халтарыг гаргасан уг тушаалаа цуцлах шаардлага хүргүүлсэн байна.
Монголын тээвэрчид банкны зээлээр, байгаа хөрөнгөө барьцаалж задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийж чадахгүй 2-3 сараар цалин орлогогүй зогсож байна.
Гашуун сухайт, Шивээхүрэн, Цагаан хад боомтод олон мянган жолооч нар тээвэр хийдэг бөгөөд хилээр гарах гэж олон сараар дугаарлан хүлээдэг. Авлига хээл хахууль газар авсан, хэн сайн авлигадсан нь сард хэд хэдэн удаа хилээр гардаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг дэлгэв. Мөн Хятад руу гарах жолооч нараас PCR шинжилгээ авдаг. Хариу эерэг гарсан шалтгаанаар олон жолоочийг буцаасан ч тэд нь Улаанбаатарт ирээд ХӨСҮТ-д шинжлүүлэхэд хариу сөрөг гарсан баримт олон байгааг Монголын тээвэрчдийн холбооноос мэдээлээд Монгол Улсын эдийн засгийн томоохон дамжлага урд хилийн боомтод үүсээд буй гацаа, хүндрэлийг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас хүсэж, шаардлага хүргүүллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...