ХААХ
МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН ГЭВ
”E-BUSINESS 2.0” ПЛАТФОРМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ
“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
ЦЭНДИЙН ЦОГТЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛЛОО
2030 ОН ГЭХЭД ОРОН СУУЦНЫ ҮНЭ МЕТР КВАДРАТ НЬ 10-11 САЯД ХҮРЭХ ТООЦОО ГАРСАН БАЙНА
ГАШУУНСУХАЙТ ХИЙЛИЙН БООМТОД СААТСАН НҮҮРСИЙГ ЯАРАЛТАЙ ТАТАН АВАХААР БОЛЛОО
- schedule 2021 оны 10 сарын 13
- chat_bubble 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян нар өчигдөр цахимаар уулзалт хийсэн байна.
Тус цахим уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудал, нүүрсний экспорт, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...