ЭМНЭЛГИЙН БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ДАГАСАН ХУУЛЬ БУС БИЗНЕСИЙГ ТАСЛАН ЗОГСООНО
- schedule 2021 оны 10 сарын 12
- chat_bubble 0
Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Улсын хоёрдугаар эмнэлэг болон Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонслоо.
Эрүүл мэндийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хянан шалгах, эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилгоор Улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн залуучууд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажилалаа.
Эмч мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараагаар ажлын хэсгийн гишүүд мөн байр сууриа илэрхийлж саналаа хуваалцлаа. Тухайлбал Улсын их хурлын гишүүн Д. Батлут Ц.Сандаг-Очир нар эмнэлгийн багаж төхөөрөмж дагасан хууль бус бизнесийг таслан зогсоох, нэгдсэн цахим системийг нэвтрүүлж ажиллах талаар Улсын их хурлын ажлын хэсгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...