ХААХ
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН” АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХ БОЛСОН ШАЛТГААН
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ 581 ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, КОМПАНИЙН САЙТАД БАЙРШУУЛЖ БАЙНА
”ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ, ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХООР ОЛОН УЛСЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ОРУУЛАХААР БОЛЛОО
УИХ-ЫН ДЭД ДАРГЫГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ АСУУДЛААР АН-ЫН БҮЛЭГ АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН КАЗАХСТАНД ХИЙХ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
- schedule 2021 оны 10 сарын 11
- chat_bubble 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцож байна.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.
Энэхүү айлчлал манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
