САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НИЙТ 71,4 МЯНГАН ТОНН НӨӨЦ БАЙНА
- schedule 2021 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Өнөөдрийн /2021.10.07/ байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байршилд нийт 71.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь нэг сарын хэрэгцээнд хүрэлцэхүйц түлш юм. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох барьцалдуулагч бүтээгдэхүүн нэг сарын нөөцтэй байгаа тул шахмал түлшний хомсдолд орохгүй гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Шахмал түлшний нөөц бүрдүүлэхдээ Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран шаардлага хангасан агуулахыг сонгож хадгалдаг бөгөөд галлагааны оргил үед нэмэлтээр худалдаанд гаргах аж.
Өнгөрсөн онд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр зарж байсныг Засгийн газраас 50 хувиар хөнгөлж 1875 төгрөгөөр борлуулж байгаа. Түлшийг тэгш, хүртээмжтэй хүргэх үүднээс “Сайн карт”-ын хяналтыг сайжруулж, нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй. Энэ нь өвлийн саруудад айл өрхийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар гэр хороололд борлуулалтын 414 цэг ажиллаж байна.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...