НИЙСЛЭЛ ХОТОД 150 ГАРУЙ АХМАД НАСТАН ОРШИН СУУЖ БАЙНА
- schedule 2021 оны 10 сарын 4
- chat_bubble 0
Нийслэлд 60 ба түүнээс дээш насны 150 гаруй ахмад настан оршин сууж байгаа бөгөөд энэ нь хүн амын 10 хувийг эзэлж байна. Ахмад настануудыг хүйсийн харьцаагаар ангилж үзвэл эрэгтэй 39.7 хувь, эмэгтэй 60.3 хувийг эзэлж байна. Мөн нийт ахмад настануудын 66.7 хувь нь хосоороо амьдардаг гэсэн судалгаа байна.
Статистик судалгаанаас үзэхэд нийслэлийн нийт ахмадын 13.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэднийг амьдарч буй сууцны төрөлөөр нь авч үзэхэд Гэр- 18.9 хувь, Сууцны тусдаа байшин-30.0 хувь, Бие даасан тохилог сууц- 0.6 хувь, Орон сууц- 49.1 хувь, Нийтийн байр- 1.2 хувь, бусад сууц- 0.3 хувийг тус тус эзэлж байна. Боловсролын түвшингийн дийлэнхи хувийг 32.1 хувь буюу Бүрэн дунд боловсрол эзэлж байна. Мөн хамгийн бага хувийг Докторын боловсрол буюу 0.7 хувийг эзэлж байна. Харин бакалаврын боловсрол 26.6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа байна.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...