“PLAYTIME” НААДМЫГ ЭНЭ САРЫН 2-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
- schedule 2021 оны 10 сарын 1
- chat_bubble 0
Амьд хөгжимд дурлагч хэн бүхний хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивалийг энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулахаар товлогдсон байсан бөгөөд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахалтай нөхцөлд нэг жилээр хойшлогдохоор болсон юм.
“Playtimne-2021 Virtual 2.0” фестиваль аравдугаар сарын 2-нд фейсбүүк болон “Youtube” сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр болсон юм. Нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллэв. Энэ жилийн наадмын товыг дахин бүтэн жилээр хойшлуулан, 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэжээ.
Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилхээр боллоо. Тодруулбал “Playtime-2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...