Цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой
- schedule 2021 оны 10 сарын 1
- chat_bubble 0
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд өнөөдөр нэвтрүүллээ.
“E-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжсэн. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа нэвтрэн цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд биед бичиг баримтгүй ч торгууль ноогдохгүй.
Харин иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй “E-Mongolia”-с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “E-Mongolia” –ийн шинэчилсэн хувилбарт оржээ.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...