ХААХ
УЛААНБААТАР МЕТРОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ II ШАТНЫ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
НӨӨЦИЙГ МАХЫГ 2026 ОНЫ ХОЁРДУГААР САРААС ХУДАЛДААЛНА
МОНГОЛООС ӨӨР ХЭЛ ДЭЭР НЭРЛЭГДЭЖ БУЙ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ШИНЭЧИЛЖ БАТЛУУЛНА
2000-ААС ДООШГҮЙ МАЛЧИН ӨРХ ТУТАМД НЭГ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХААР БОЛЖЭЭ
“АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 2,519 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
- schedule 2021 оны 10 сарын 1
- chat_bubble 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
2021 оны аравдугаар сарын 01-ний байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 2,519 шинэ тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барлаа. Нас барсан иргэдийн насны хувьд 0-20 насны 1, 21-48 насны 2, 41-60 насны 1, 61-80 насны 11, 80-аас дээш насны 3 иргэн нас баржээ.
Улаанбаатар хотод 1,154 , орон нутагт 1,365 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 7,053 иргэн эдгэж дараагийн тусгаарлалтруу шилжсэн байна.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
- Хөнгөн: 11,387
- Хүндэвтэр: 6,766
- Хүнд: 2,144
- Нэн хүнд: 378 өвчтөн байна.
ЭМЯ-наас “Хүн хоорондын зай барь! Халдвар сэргийлэлтийн дэглэмийг чанд мөрдье! ” хэмээн уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...