ХАКҮХО 20 САЯ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ДЭВЖЭЭ БАЙГУУЛНА
- schedule 2021 оны 10 сарын 1
- chat_bubble 0
Сумогийн холбоо есдүгээр сарын 30-нд Хакүхо М. Даваажаргалыг зодог тайлахыг зөвшөөрч, Магаки оякатагийн нэрийг хайрласан билээ. Гэхдээ түүнд дэвжээ нээх эрх олгоогүй бөгөөд Мияагино дэвжээнд туслах оякатагаар ажиллахыг зөвшөөрсөн.
Мияагино ояката ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэрт гарч, түүний үйл хэргийг Хакүхо үргэлжлүүлнэ. Хакүхо “Nikkan Sports”-д өгсөн ярилцлагадаа 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлнэ гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хакүхо гурван жилийн өмнөөс Токио хотын Нихонбашитай ойролцоо Гинза дүүрэгт дэвжээ байгуулахаар судлагдаж байгаа юм. Тус дэвжээ 2024 он гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Дээд зиндааны 45 түрүүтэй Хакүхо тэтгэвэрт гарахдаа сүмогийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тэтгэмж авах бөгөөд 69 дэх их аваргын хувьд хэдийнээ өөрийн шавь нараа бэлдэээд эхэлсэн байна. Түүний удирдлага дор Дайкихо Масахиро, Энхо, Хокүсэихо А. Даваанинж тэргүүтэй бөхчүүд бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Өнгөрөгч Аки башёд Дайкихо санданмэ зиндааны 89 дүгээрт эрэмбэлэгдэн барилдсан бол Энхо жүрёогийн 11 дүгээрт, Хокүсэихо А. Даваанинж жүрёогийн 12 дугаарт эрэмбэлэгдэн барилджээ.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...