“ХААНЫ ОРДНЫ НАМАР 2021” МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
- schedule 2021 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Монгол улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөгийг аравдугаар сарын 01-нээс 07-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Тус нээлттэй өдөрлдөгийн үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургийн тасалбарын үнийг зуун хувь чөлөөлж байгаа юм. “Хаан ордны намар арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр “Бүжигчний нэг өдөр” залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бие биелгээний сургалт зохион байгуулагдана. Мөн Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.
Аравдугаар сарын 03-ны өдөр Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд “ Jazz City Revival” жазз хөгжмийн наадмын тоглолт болох юм.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...