“КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ШИНЭ ХЭВ МАЯГТ ДАСАН ЗОХИЦОХ НЬ” СЭДЭВТ БАГА ХУРАЛ БОЛЛОО
- schedule 2021 оны 9 сарын 30
- chat_bubble 0
ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү онол, практикийн бага хурлаар коронавируст цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцаж, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх, амьдралын шинэ хэв маягт дассан зохицох нөхцөл боломжийг тодорхойлох юм.
Ингэснээр коронавируст цар тахлын үеийн шинэ хэв маягт дассан зохицоход салбаруудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйн талаар зөвлөмж гарах, шинэ хэв маягт дассан зохицоход шаардлагатай аргазүй, аргачлалын талаарх оролцогч талуудын мэдлэг, ойлголт нэмэгдэж, талуудын харилцан мэдлэг, туршлагаа хуваалцах хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...