НУРСУЛТАН-БУДАПЕШТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НИСЛЭГИЙН МАРШРУТ НЭЭНЭ
- schedule 2021 оны 9 сарын 21
- chat_bubble 0
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Борбала Анна Обрущанскийг энэ сарын 20-нд буюу өчигдөр хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон бөгөөд Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани хоёр удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг хэллээ.
Унгарын “Виз Эйр” компани нь бага үнэтэй нислэгийн компани бөгөөд Будапешт-Нурсултан чиглэлд нислэг хийж, “Хүннү Эйр” компани нь Нурсултан- Улаанбаатар чиглэлд залгасан нислэг хийх замаар шинэ маршрут нээхээр ажиллаж байгаа юм.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...