ХААХ
СҮҮЛИЙН 24 ЦАГТ ШИНЭЭР 3,234 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, 8 ИРГЭН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 9 сарын 16
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө
2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 3,234 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол улаанбаатар хотод 1.785, орон нутагт 1.449 тохиодол батлагджээ. Өнөөдөр 4,767 өвчтөн эдгэж дараагийн тусгаарлалт руу шилжсэн байна.
Сүүлийн 24 цагт 21-40 насны 1, 41-60 насны 1, 61-80 насны 3 иргэн, 80-аас дээш насны 3 иргэн нас барлаа. Нас барсан шалтгааныг тодруулбал архаг, хууч өвчтэй болон ковид хавсарсан шалтгаанаар эндлээ.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн -13,008
- Хүндэвтэр -5,936
- Хүнд -1,804
- Нэн хүнд -327 өвчтөн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх тунгийн вакцинжуулалтдаа хамрагдаарай гэж уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?