ХӨНГӨЛӨЛТТЭЙ “НОГООН ЗЭЭЛ”-ЭЭР АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖАА ШИНЭЧЛЭЭРЭЙ
- schedule 2021 оны 9 сарын 14
- chat_bubble 0
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж буй агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах шийдлийг ХААН Банк санал болгосоор ирсэн. Тодруулбал, бид банкны өөрийн эх үүсвэрээр “Ногоон зээл” санал болгодгоос гадна 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг мөн олгож буй билээ.
Харилцагч та ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангасан, байгальд ээлтэй болгож, учирч болзошгүй олон эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ сэргийлэхийн зэрэгцээ амьдрах орчноо эрүүл, ая тухтай болгохыг хүсвэл жилийн 2 хувийн хүүтэй “Ногоон зээл”-ийг бид санал болгож байна.
ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс эко ариун цэврийн байгууламж худалдан авч суурилуулах харилцагчдадаа зориулан 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 2 хувийн хүүтэйгээр олгоно.
Байгаль орчноо хамгаалан, эко сонголт хийхийг хүссэн харилцагч та бүхэн банкнаас тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгох ёстой юм. Мөн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид мөн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...