ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ
- schedule 2021 оны 9 сарын 14
- chat_bubble 0
Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийн талаар мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "АИ-92 шатахуун зарим шатахуун түгээх газарт худалдаалагдахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Бид газар дээр нь очиж ажилласан. Шунхлай компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна. Нөөц дууссан зарим газрууд үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Нөөц тасалдах, тасрах гэдэг өөр ойлголт юм" хэмээсэн юм.
Мөн АИ-92 шатахуун 21, дизель түлш болон АИ-80 шатахууны 35 хоногийн нөөцтэй байгаа аж.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...