ХААХ
МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН ГЭВ
”E-BUSINESS 2.0” ПЛАТФОРМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ
“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
ЦЭНДИЙН ЦОГТЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛЛОО
2030 ОН ГЭХЭД ОРОН СУУЦНЫ ҮНЭ МЕТР КВАДРАТ НЬ 10-11 САЯД ХҮРЭХ ТООЦОО ГАРСАН БАЙНА
ӨНГӨРСӨН ШӨНӨ ДУНДГОВЬ, ХӨВСГӨЛ АЙМАГУУДАД ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
- schedule 2021 оны 9 сарын 14
- chat_bubble 0

Хөвсгөл болон Дундговь аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар есдүгээр сарын 14-ний 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.
Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” есдүгээр сарын 14-ний 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Засаг даргын Тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нар газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүйг холбогдох албаныханд мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ
С.ГАНЦЭЦЭГ
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...