ИХ ДЭЭД, СУРГУУЛИУДЫН НОМЫН САНД АВИЛГЫН ЭСРЭГ НОМ, БҮТЭЭЛҮҮД БАЙРШУУЛАВ
- schedule 2021 оны 9 сарын 14
- chat_bubble 0
Авилгын эсрэг хууль, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасны дагуу авилгын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авилгын талаархи мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд Авилгатай тэмцэх газар олон талт арга хэмжээг зохион байгуулж байна
Энэ удаад Авилгатай тэмцэх газраас эрхлэн гаргасан ном, товхимол, гарын авлаг, шүүхийн шийдвэрийн эмхэтгэл зэрэг 20 гаруй төрлийн хэвлэмэл бүтээлийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 72 их, дээд сургуулийн номын санд түгээх ажлыг зохион байгууллаа.
Авилгын эсрэг үзэл санаа бүхий ном, бүтээлүүдтэй иргэн, оюутан, эрдэмтэн судлаачид танилцах боломжийг олгож, сургалт, судалгааны эргэлтэд оруулснаар авилгын хор аюулыг ухуулан таниулах, шударга ёсны үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэн, соён гэгээрүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.
Ч. НАНДИНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...